Home About us UN Joint Programmes MDGs Media Room Publications Job Opportunities Contact US
 
» UN agencies in Mongolia


» Events Calendar




» Links

» Search

Loading ...
» Home arrow Media Room arrow News


Монгол улсын Боловсролын Салбар
Олон Улсын Сайн Дурынхны хувь нэмэр


Монгол улсын боловсролын салбар ба түүнд Олон улсын сайн дурынхны оруулж буй хувь нэмрийн талаар VSO –ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хийсэн судалгааныхаа тайланг танилцуулах арга хэмжээ 6-р сарын 30-нд Хаан банк театрт боллоо.

Монгол улсын боловсролын салбар салаа замын уулзварт ирээд байна. Тус салбарт асар их хэмжээний нөөц боломжийг авчраад буй эдийн засгийн өндөр өсөлтийн нөлөөгөөр нилээдгүй боломжийг бий болгоод байна. Гэхдээ, Монгол улс дэлхийн давцанд гарахын хирээр, баян ядуугийн ялгаа нь боловсролын салбараас хүртэх үр шимийг орхигдуулж байна. Үлгэр жишээ нээлттэй байдал, цаашид хөгжил дэвшил өөд тэмүүлэхэд бэлэн байж ардчилсан засаглалд шилжсэн цагаасаа хойш Монгол улсын Засгийн газар боловсролын салбарыг бүхий л түвшинд хөгжүүлэхэд асар их хүчин чармайлт гаргасаар ирлээ. Боловсролын салбар нүүдлийн соёл иргэншлийн ахуй орчин, алслагдмал бүсүүдэд хүн ам тархай суурьшсан гэх мэт улс орны өвөрмөц онцлог шинжийг харгалзан үзэж ихээхэн дэвшилд хүрч олон улсын жишигт ойртохыг чармайх болсон. Монголын ард түмэн боловсролыг бүхнээс илүү дээдэлдэгийн нэгээхэн илрэл нь үр хүүхдээ эрдэм боловсролтой болгохыг эрмэлзэж ирсэн. Дээрх хүчин чармайлтаас үүдэн, нийт эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сургуульд сурсан мэдсэн зүйлд сэтгэл хангалуун байгаа гэдгийг бидний олсон мэдээлэл баталж байна. Хэдий тийм боловч, шийдвэрлэл зохих асуудлууд байсаар байна. Өнөөгийн боловсролын салбарын гүйцэтгэлийн талаарх асуултын хариуд судалгаанд оролцогчдын дийлэнх нь сөрөг хариулт өгснийг бидний энэхүү судалгаанаас харж болно. Тухайлбал, боловсролын чанарын хувьд судалгаанд оролцогчдын 68%, боловсролын хүртээмжийн тухайд 83%, эмзэг бүлгийнхний боловсролд тэгш хамрагдалтын хувьд 76% нь тус тус хангалтгүй байна хэмээн хариулт өгсөн байна.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын чиглэлээр явуулсан үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэхэд тус улсын боловсролын салбарын хөгжүүлэхэд VSO нь тодорхой нөлөө үзүүлсэн байна. Судалгаанд оролцогчдын 67% нь олон улсын сайн дурынхан Монголын боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж эерэг хариулт өгсөн байгааг мөн судалгаанаас харж болно. Түүнчлэн, судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь олон улсын сайн дурынхантай ажиллаж байсан байхад, 94% нь тэдэнтэй цаашид хамтран ажиллахад сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байна. Монгол улсын хөгжлийн өнөөгийн үе шатанд Бүх нийтийн боловсрол бол эрхэмийн дээд эрхэм хэмээх зорилт бөгөөд үүнд хүрэхийн тулд болон ирээдүйн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудыг авч үзэхдээ олон улсын сайн дурынхны нөлөө, ач холбогдлыг талархан хүндэтгэх нь зүй ёсны хэрэг билээ.

Татаж авах:
Монгол улсын Боловсролын Салбар Олон Улсын Сайн Дурынхны хувь нэмэр (PDF)



Судалгааны багийнхан: Г .Цолмон, Алиенор Салмон


Судалгааны баг судалгааны гол үр дүнг танилцуулж байгаа нь


НҮБ-ийн Сайн Дурыхны Хөтөлбөрийн ажилтан Селин Сүн-Мин Лий
“Олон Улсын Сайн дурынхны жил”-ийг тэмдэглэсний 10 жилийн ойн талаар илтгэл тавьж байгаа нь

***
 



» Photo gallery


Loading ...