English
[ Улаанбаатар хот, 2010 оны 2 дугаар сарын 23]
Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлээ Хүний эрхийн зөвлөлд 2010 онд анх удаа өргөн барьж байгаатай холбогдуулан тус улс дахь хүний эрхийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Монгол Улсын Засгийн газар илтгэл бэлтгэх үйл ажиллагааг ил тод, өргөн хүрээнд явуулахаар зорьж байгаа бөгөөд энэхүү үйл явцад дэмжлэг болгох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Засгийн газар хамтран илтгэлд тусгах, анхаарал хандуулах хүний эрхийн асуудлуудыг авч хэлэлцэх өргөн хэмжээний хэлэлцүүлгийг холбогдох байгууллагуудыг оролцуулан 2-р сарын 23-ны өдөр зохион байгуулж байна.
Хүний эрхийн ээлжит дэлгэрэнгүй илтгэл нь НҮБ-ын 192 гишүүн орон дахь хүний
эрхийн төлөв байдлыг 4 жилд нэг удаа авч хэлэлцэж үнэлгээ өгдгөөрөө онцлог үйл явц юм. Энэхүү үнэлгээнд хамрагдсан бүх улс орнуудад өөрийн улсад хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах чиглэлээр явуулсан арга хэмжээ болон хүний эрхийг хангахад тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах асуудлаар мэдээлэх боломж олгодог.
Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний (ХЭТБҮ) гол зорилго нь улс орон бүрт
хүний эрхийн төлөв байдлыг сайжруулан, бодитой үр дүнд хүрэх явдал юм.
ХЭТБҮ-г жил бүр 48 орныг хамруулан явуулдаг бөгөөд 2008 оноос хойш 96 улс
орныг хамраад байна. 2011 оны сүүлч гэхэд Хүний эрхийн зөвлөлөөс НҮБ-ын нийт 192
гишүүн орныг хамруулсан байх юм. Засгийн газрууд энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол
өгч байгаа бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хувьд хүний эрхийн механизмыг илүү
үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Монгол Улсаас
ХЭТБҮ-г бэлтгэж Женев дэх ажлын хэсгийн 2010 оны 11 дүгээр сарын 23–ны өдрийн 9
дүгээр чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
ХЭТБҮ-г бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд Гадаад Харилцааны Яамнаас НҮБ-ын
Хүний Эрхийн Дээд Комиссарын Газартай хамтран 2010 оны 1 дүгээр сарын 19-21-ний
өдрүүдэд семинар зохион байгуулсан билээ.
Монгол Улс дахь НҮБ нь энэхүү хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний
илтгэлийг бэлтгэхэд чухал суурь болох хэд хэдэн тайланг бэлтгэх зорилгоор өргөн
хэлэлцүүлэг зохион байгуулахад Засгийн газартай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд НҮБ-ын дэмжлэгтэйгээр улирал бүр иргэний нийгмийн
байгууллагын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Энэ талаар орон нутгийн эрх
ашиг болон тэдэнд тулгамдаж буй асуудлыг харгалзан үзэх зорилгоор судалгааны
асуумжийг орон нутагт түгээх юм. Үүний зэрэгцээ, НҮБ, Засгийн газар, төрийн бус
байгууллагууд хамтран гурван талт энэхүү хэлэлцүүлгийг 2010 оны 2 дугаар сарын
23-нд зохион байгуулж байна.
ХЭТБҮ-ий гол зорилго нь улс орон бүрт хүний эрхийн төлөв байдлыг сайжруулж,
хүний эрхийн талаар гарч байгаа аливаа зөрчлийг шийдвэрлэх явдал юм. Энэ зорилгод
хүрэхийн тулд ийнхүү өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал байна.
*********************
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авч болно:
Рана Флауэрс, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд НҮБ-ын Хүүхдийн
Сангийн Суурин Төлөөлөгч,утас: 326221
http://www2.ohchr.org/english/bodies/hrcouncil/
***
|