Home About us UN Joint Programmes MDGs Media Room Publications Job Opportunities Contact US
 
» UN agencies in Mongolia


» Events Calendar




» Links

» Search

Loading ...
» Home arrow Media Room arrow News

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХЫГ НҮБ УРИАЛЖ БАЙНА

PDF Print E-mail

English

[ 2010 оны 3 дугаар сарын 8 ]

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдрийг тохиолдуулан НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Монголын нийт эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж байна. Монголын эмэгтэйчүүд хэн болох, гэр бүл, хөдөлмөрийн хамт олон, нийгэмдээ ямар үнэт зүйлс бүтээдгийг тэмдэглэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн олсон гайхамшигт ололт амжилтыг улам бүр бататгаж, түүнийг жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулинд тусгаж хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх өдөр болгон тэмдэглэхийг НҮБ уриалж байна.

Эмэгтэйчүүд боловсролтой болох, орлого олох, урт наслах зэрэг жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр сүүлийн арван жилд ихээхэн ахиц гарсныг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг Монгол Улсад хүндэтгэх явдлыг хуульчилж түүнийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө эрэгтэй, эмэгтэйчүүд ялгаагүй бүгдээрээ хамтран ажиллах зайлшгүй шаардлага байгааг анхаарахгүй байж болохгүй юм. 

Монголын төр засаг 1981 онд Эмэгтэйчүүдийн Эсрэг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах тухай НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, түүнийг хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг авсан нь энэхүү тэгш байдлыг хуулиар хангаж, эрх тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн анхны алхмыг хийсэн билээ.

Олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэн хүлээж байгаа дараагийн алхам бол Монгол Улсын хууль тогтоомжийг дээрхи Конвенцийн үзэл санаа, зарчимд бүрэн дүүрэн нийцүүлэх явдал мөн. Монгол Улсын олон  хууль тогтоомжид эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн зүйл заалт байгаа хэдий ч бүх хүн тэгш эрхтэй байна гэсэн НҮБ-ын Хүний Эрхийн Тухай Түгээмэл Тунхаглалд онцолсон заалтыг хэрэгжүүлэх явдал  бүрэн шийдээгүй хэвээр байна. Үүний тулд хууль тогтоомжууд нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж, асуудлыг зөвхөн тэдэнд хамаатай болгон тавилгүйгээр эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил хүний язгуур эрхээр хангаж, улмаар уг эрхийг хангахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгахад чиглэгдэх ёстой.

2009 онд Жендерийн Тэгш Байдлыг Хангах тухай хуулийн төслийг боловсруулсанд Монгол Улсад дахин баяр хүргэе. УИХ-ын хаврын чуулганаар авч хэлэлцэх уг хуулийн зорилт нь маш энгийн бөгөөд тодорхой: улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл болон гэр бүлийн харилцаанд ороход эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил нөхцөл бололмжоор хангаж, түүний хэрэгжилтийг зохицуулахад оршино. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн салбар, нэн ялангуяа улсын секторт жендерийн тэгш байдлыг хангах үүрэг бүхий төрийн тодорхой байгууллагуудын чиг үүргийг Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөлд тодорхой заасан байгаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар улс орны хөгжлийн асуудлыг эргэн харж, улмаар шинэ бодлого, хууль тогтоомжийг боловсруулахдаа эрэгтэй эмэгтэйчүүд, охид хөвгүүдийн амьдарч буй ялгаатай нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тэрхүү ялгаа нь шударга эсэхийг тогтооно. Ижил төрлийн хөдөлмөр эрхэлж адил хэмжээний цалин хөлс авахгүй, албан бус секторын ажиллагсад нийгмийн халамжид бүрэн хамрагдахгүй байх зэрэг тэгш бус байдал байгаа бол эл хуулиар наанадаж эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхээр хангагдаж, үүнтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх юм. Энэ хуулийн төсөл батлагдсанаар доорхи асуудлууд урган гарч ирэх нь дамжиггүй. Үүнд: ижил төрлийн ажил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй эмэгтэйчүүдийн цалин хөлс адил байх ёстой юу? Эрэгтэй хүүхдүүдийн сургуулиас завсардах, хөдөлмөр эрхлэх явдлыг зогсоохын тулд тодорхой арга хэмжээ авах ёстой юу? Сайн сурлагатай охид хөвгүүдийн нэгэн адил өндөр цалинтай ажилд орох эрхтэй юу? Манай эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээс дунджаар 7.3 жилээр бага наслаж байна вэ? гэх мэт. Дээрхи хуулийн төсөл батлагдвал төр засаг, хөгжлийн хөтөлбөрүүд эдүгээ оршиж буй жендерийн тэгш бус байдлыг нарийн тодорхойлж, тэдгээрийг засч залруулахад чиглэгдсэн зорилтод арга хэмжээ авахад дэм болно. Мөн Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг ардчилал, эрх тэгш байдлыг нийгмийн элдэв зөрчлөөс баттай хамгаалж чадна.  

Жендерийн Тэгш Байдлыг Хангах тухай хуулийг НҮБ бүрэн дүүрэн дэмжиж байна. Энэ нь бүх хүнд тэгш эрх, адил боломж, хөгжил дэвшил гэсэн уриан дор тэмдэглэж байгаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын мэндчилгээний утга санаатай бүрэн нийцэж байна. Эмэгтэй, эрэгтэйчүүдийн хөгжил дэвшил нь бүх нийтийн хөгжил дэвшил мөн гэсэн дээрх үзэл санааг Олон Улсын Эмэгтэйчүүдийн энэ өдөр болон цаашдын амьдралдаа өдөр бүр хэрэгжүүлэхийн төлөө урагшлая.  

*********************

Дэлгэрэнгүй мэдээлэл, ярилцлага авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу:

Ц.Даваадулам – Засаглал хөтөлбөрийн менежер, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр – утас 327585, davaadulam.tsegmed@undp.org,
Б.Оюун – Хөтөлбөрийн мэргэжилтэн, НҮБ-ын Хүн Амын Сан, утас 323365, oyun@unfpa.org,
Б.Дарьханд, Хүүхэд Хамгаалал хөтөлбөрийн мэргэжилтэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, утас 312183, 312185, dbayar@unicef.org

 

 

 

***
 
 



» Photo gallery


Loading ...