Home About us UN Joint Programmes MDGs Media Room Publications Job Opportunities Contact US
 
» UN agencies in Mongolia


» Events Calendar




» Links

» Search

Loading ...
» Home arrow Media Room arrow News

МОНГОЛ УЛС МХЗ-УУДЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ТАЙЛАГНАЖ БАЙНА

PDF Print E-mail

Englsih

[ 2010 оны 8-р сарын 6, Улаанбаатар хот, Монгол улс]

НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон Далайн Бүсийн товчооны захирал эрхэмсэг ноён Ажэй Чиббер Монгол улсад айлчилж байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газар өнөөдөр “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний 3 дахь илтгэл“-ийг танилцуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг илтгэлд МХЗ-уудын 66% нь 2015 он гэхэд бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа талаар дурьдсан байна.

Илтгэлд Мянганы хөгжлийн нийт 9 зорилгоос 6 нь, мөн нийт 24 зорилтоос 18 нь хэрэгжээд байгаа талаар дурьджээ. Үүний хүрээнд 2009 онд дунд сургуулийн элсэлтийн түвшинг бага боловсролыг 93.5%, дунд боловсролыг 91.2%-д хүргэж нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн хүүхдийн болон эхийн эндэгдлийг бууруулах ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцолжээ.

МХЗ хэрэгжилтийн явцад ядуурлыг бууруулах, хүйсийн тэгш эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг зорилтуудын хэрэгжилт ерөнхийдөө удаашралтай байгаа бөгөөд бүр ухрах хандлага ч ажиглагдах болов. Эрдэс баялгийн нөөц ашиглалтын үндсэн дээр эдийн засгийн жилийн өсөлт 9% хүрч байгаа хэдий ч Монгол Улсад шинээр ажлын байр бий болгох, орлогыг тэгш хуваарилах асуудал төдийлэн үр дүнд хүрч амжаагүй байна.

Орлогыг илүү зохистой хуваарилах, ялангуяа эмзэг бүлгийнхэнд таатай сүлжээ бүрдүүлэх нь МХЗ-ийг хангах, ядуурлыг бууруулахад нэн чухал юм. Монголын хөдөөгийн болон хагас суурин газарт ундны усны хангамж, эрүүл ахуйн нөхцөл хангагдахгүй байгаа нь эмзэг бүлгийнхний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл болж байна. Эрүүл мэнд, цэвэр ус, эрүүл ахуй хийгээд хүний нөөцийн хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх нь эдгээр үйлчилгээг хэвийн явуулах гол нөхцөл юм. Түүнчлэн тус улс газар, экосистем, түүний дотор бэлчээр, ой, усны хомсдолд орж цөлжилтөд нэрвэгдэн биологийн олон янз байдал алдагдаж суурин газар агаарын бохирдолд өртөж байна.

Монгол орны байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хангах нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад нэн чухал юм. МХЗ-ийн үндэсний 3 дугаар илтгэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хянан шинжлэхийн сацуу МХЗ-ийг хэрэгжүүлэх явдлыг эрчимжүүлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийн талаар бодлогын баримт бичиг болсон юм. Энэ нь түрүүчийн илтгэлд дурьдсан зөвлөмжүүдийн зорилт бүрийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн. НҮБ, ялангуяа НҮБХХ нь энэхүү 3 дугаар илтгэлийг боловсруулахад Засгийн газарт техник арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашид ч МХЗ-ийг хангах нөхцөлд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байх болно.

Үндэсний 3 дугаар илтгэлийн хүрээнд бий болсон үр дүнг 2010 оны 9-р сарын 20-22-нд Нью-Йорк хотноо болох МХЗ-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх Дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцэнэ.

МХЗ-ийг хангах эцсийн хугацаа хүртэл ердөө 5-хан жил үлдээд байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн дараах мэдэгдлийг хийсэн.

Үүнд: “Нэн ядуурлыг бууруулах асуудал нь өнөө цагийн үндсэн зорилгын нэг хэвээр байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг юм. Энэ зорилтод хүрэхийн тулд бүх нийтээрээ, үүний дотор Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх бөгөөд хөгжлийг хангахын тулд илүү хүчтэй, идэвхитэй хамтран ажиллах ёстой юм. МХЗ нь цаг хугацааны хувьд үе шаттайгаар хэрэгжих бөгөөд ядуурал, өвчин, өлсгөлөнг бууруулах, орон байраар хангах асуудлыг хүйсийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны тогтвортой байдалтай зэрэгцүүлэн хэрхэн хангаж буйгаар хэмжигдэх учиртай юм. Тэдгээр нь хүний үндсэн эрх, дэлхий дээрх хүн бүрийн эрүүл байж болосролтой, орон гэртэй, аюулгүй амьдрах эрхээр баталгаажих ёстой. Эдгээр зорилтууд нь амаргүй ч хэрэгжих боломжтой бөгөөд НҮБ-ын хөгжлийн цогц зорилттын хамтаар 2015 он гэхэд нэн ядуурлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлттай уялдаж байгаа юм”.

МХЗ-ууд нь олон улсын хөгжлийн 8 гол зорилгыг агуулсан бөгөөд түүнийг НҮБ-ын 192 гишүүн орон болон олон улсын хэд хэдэн байгууллага 2015 он гэхэд хэрэгжүүлсэн байхаар тохирч 2000 оны 9-р сард Мянганы дээд уулзалтаар баталсан. Монгол Улс нь эдгээр зорилтыг хүлээн авч хүний эрхийг хангах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх талаар нэмж үүрэг хүлээсэн нь Мянганы хөгжлийн 9 дэх зорилт болгон тавьсан билээ.

 

 

***
 
 



» Photo gallery


Loading ...