UN Day 2016

October 24, 2016

U N I T E D   N A T I O N S        un-logo        N A T I O N S   U N I E S

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН НҮБ-ЫН ӨДРИЙН ИЛГЭЭЛТ

2016 оны 10 дугаар сарын 24

Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийг энэ жил дэлхий дахины болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын  өөрчлөлт шинэчлэлийн цаг үед тэмдэглэж байна.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх аугаа зорилтыг дэлхий даяар дэвшүүлснээр хүн төрөлхтөн тогтворжилтийн эринд үед шилжлээ. Тус Байгууллагын 71 жилийн ойн босгон дээр бид эх дэлхийн амар амгалан, хүн бүхний сайн сайханд чиглэгдсэн 17 зорилтыг дэвшүүлээд байна.

Дэлхий дахин малтмал шатахууны хэрэглээг хөгжил цэцэглэлийн зам хэмээн үздэг сэтгэхүй аль хэдийн өөрчлөгджээ. Дэлхийн дулаарлын түвшин дээд зэрэгтээ хүрсэн энэ үед гишүүн орнууд Парисийн хэлэлцээрийг нэн богино хугацаанд тохиролцсон бөгөөд энэ чухал баримт бичиг 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болно. Энэ түүхэн босгын цаана бидний өмнө илүү ногоон, байгальд ээлтэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийн шинэ эрин үе, шинэ боломж нээгдэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага ч найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаа үдэж, ес дэхь Ерөнхий нарийн бичгийн дарга угтан авах шилжилтийн үедээ ирээд байна. Миний хувьд өнгөрсөн 10 жил “нэгдсэн үндэстний улс түмэн бид”-энд хүчин зүтгэх хүндэт завшаан ноогдсон бөгөөд үүнд маш их талархаж байдаг.  Бид хамтдаа хамтын хөгжлийн найдвартай үндсийг тавьсан бөгөөд үүнийг цаашид бэхжүүлэхийн тулд  эмэгтэйчүүдийн эрх мэдэл, залуучуудын оролцоог  нэмэгдүүлэх, хүн болгонд хүний эрхийг эдлүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллах шаардлагатай. Үүний зэрэгцээ бид Ойрхи Дорнод, Өмнөд Судан, Сахел зэрэг олон хямрал зөрчлийг шийдвэрлэж чадсангүй. Эдгээр болон бусад гамшиг, хүчирхийлэл, эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалахад тэргүүн эгнээнд НҮБ-ын ажилтнууд зогсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ямагт бэлэн байна.

Миний бие энэ дэлхийн бүх хүмүүст намайг дэмжиж байсанд талархлаа илэрхийлийн ялдамд энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхийг хамгаалах дэлхий дахины үйл хэргийг залгамжлан хэрэгжүүлэхэд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож буй Антонио Гутерресийг бүх талаар дэмжлэг ажиллахыг Та бүхнээс хүсч байна.

 

 

porn
free porn
porn
porno
porn
porno